Улсын нийслэл Улаанбаатар хотын хоймор, голомт, зүрх нь болсон Сүхбаатарын
районоос эхлэлтэй Сүхбаатар дүүргийнхээ нийт иргэд та бүхнийхээ энэ өдрийн амар
амгаланг айлтгаж, чин сэтгэлийн халуун мэндийг эрэн мэндчилье.
Энэ 2020 онд тохиож буй Сүхбаатар дүүргийн түүхт 55 жилийн ойн баярын
мэндийг дахин дэвшүүлье.
Сүхбаатар дүүрэг анх 1965 оны 04 дүгээр сарын 14-нд БНМАУ-ын Ардын Их
Хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Сүхбаатар район нэртэй байгуулагдаж эдүгээ
55 жилийн түүхийг бүтээжээ.
Иргэд та бүхний улс, нийслэл, дүүргээ гэсэн сэтгэл зүрх, хүч хөдөлмөр,
хичээл зүтгэлээр өдрөөс өдөрт өнгө нэмэн, дэвжин дээшилж буй Сүхбаатар дүүрэг
маань өнөөдөр 20,8 га газар нутагтай, 20
хороо, 38500 айл өрх, 145300 хүн амтай нийслэлийн эдийн засаг, нийгмийн тулгуур
болсон томоохон дүүрэг болон хөгжөөд байна.
Сүхбаатар дүүргийн төр захиргааны байгууллага,
иргэдийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлж иргэдийн оролцоонд түшиглэсэн олон олон
шинэлэг, сайн туршлага болохуйц ажлуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эдийн засаг,
нийгмийн зорилтуудыг иргэдийнхээ сайн сайхны төлөө ажил хэрэг болгон боловсрол,
эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тохижилт бүтээн
байгуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа нь иргэдийн ашиг сонирхолд бүрэн нийцсэн, тэдний
эрүүл аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн иргэдийн
талархлыг хүлээсэн ажлууд болоод байна. Цаашид ч хийхээр төлөвлөсөн ажлууд олон
байгааг тэмдэглэхэд таатай байна.
Сүхбаатар дүүргийнхээ түүхт 55 жилийн ойг
тохиолдуулан дүүргийнхээ нийт иргэд болон нийслэлчүүддээ ойн баярын мэнд хүргэж
хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Э.ГАНБАТ