Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ҮР ХҮҮХДЭД 40 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОСНЫГ ГАРДУУЛЛАА

2020-04-22

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбоотойгоор тэдний үр хүүхэд, ар гэрт төрөөс нөхөх олговор олгодог болсон. Үүнтэй холбоотойгоор Өгийнуур сумын иргэн Гомбозовын охин Дэнсмаа, Эрдэнэбулган сумын иргэн Далайн хүү Ёндонжамц нарт тус тус 40.0 сая төгрөгийн нөхөх олговор олгосныг гардуулан өгсөн. Мөн  2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрдэнэбулган сумын иргэн Гэлэгжамцын хүү Магсаржав 40.0 сая төгрөгийн  нөхөх олговор гардан авлаа. 40.0 сая төгрөгийн нөхөх олговрыг батламжийн хамт аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр  гардуулан өглөө.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%