Орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог, мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоолоо
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 04-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хөрөнгө бүртгэлээс хасч устгах, хувьчлах, үнэ тогтоон худалдах санал уламжлах тухай, ЗДТГ-ын Зочид буудал ажиллах журам батлах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын сонгуулийн тойрог, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг суманд зохион байгуулах Сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд санал уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.