Аймгийн 2020 оны төсөвт өөрчлөлт орууллаа
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
асуудлыг хэлэлцлээ. 2020 оны аймгийн төсвийг 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн
бөгөөд 10 гаруй бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд зарцуулахаар батласан юм.
Уг асуудалтай холбогдуулж, Тэргүүлэгчид саналаа
илэрхийлэхдээ тендерт шалгарсан компаниуд ажлаа гүйцэтгэх явцад дахин төсөв
нэмүүлэх явдал нийтлэг болж байгааг шүүмжилж байв.