Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 07 дугаар хуралдаан 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал
-"Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд иргэдийг оролцуулах тухай"
-"БНМАУ-ын соёлын яамны нэгдүгээр орлогч сайд, сайдын үүрэг гүйцэтгэгч асан, доктор профессор Содномын Лувсанванданы дурсгалыг мөнхжүүлэх тухай" асуудлуудыг ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.