Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА, НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ҮҮРЭГЖҮҮЛЛЭЭ

2020-05-05

ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА, НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ҮҮРЭГЖҮҮЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл нар 1-10-р хороодын Хэсгийн ахлагч, Олон нийтийн цагдаа, нийтийн эргүүл нартай уулзаж цаг үеийн байдлаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл өглөө.
Ковид-19 цартахал тархаж болзошгүй эгзэгтэй нөхцөл байдалд албан ёсны эх сурвалжаас цаг үеийн мэдээ, мэдээллийг авч, иргэдэд зарлан мэдээлж тайван байдлыг ханган ажиллах, 5 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдах “Ковид-19 цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага, сургуульд дүүргийн Шуурхай штабаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд зохих арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов.
Мөн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Нийтийн эргүүлүүдэд шаардлагатай таних тэмдэг бүхий хантааз, ариутгал, халдваргүйтгэлийн бүтээгдэхүүн гардуулан өгч амжилт хүслээ.




УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 301
65 / 22%
15 / 5%
46 / 15%
18 / 6%
15 / 5%
6 / 2%
6 / 2%
36 / 12%
21 / 7%
10 / 3%
63 / 21%