Монгол хэлний тухай хууль, Монгол хэлний талаар гаргасан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “ Монгол бичгийн үндэсний хөтөлбөр – III “ – ын зорилтыг хэрэгжүүлэх, хорио цээрийн дэглэмийн үед хүүхэд гэр бүлтэйгээ хамтран гэрээсээ цахимаар оролцох, Монгол үндэсний ёс заншил, өв уламжлалаасаа суралцан, гэр бүлийн таатай орчин бүрдүүлэх, хүүхэд хамгааллын ба хүүхэд, өсвөр үеийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “ Миний монгол – 2025 “ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит “ ХОС БИЧИГТЭН “ цахим уралдааны удирдамжийг хүлээн авч судлан Сантмаргаз сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаалаар “ ХОС БИЧИГТЭН “ бийрийн бичлэгийн цахим уралдаан зохион байгуулах ажлын хэсэг томилон уралдааныг үр дүнтэй зохион байгууллаа.
“ ХОС БИЧИГТЭН “ цахим уралдааны 1 – р шатанд Сантмаргаз сумын Ерөнхий боловсролын сургуулиас нийт 8 баг оролцож, бүтээлийн мини үзэсгэлэн гаргалаа..