ӨНӨӨДӨР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 08:00-18:00 ЦАГИЙН ХООРОНД БҮРЭН ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЖ БАЙНА
“Ковид-19" цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдсан.
Харин өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийж байна. Тухайн хэсгийн хөдөлгөөнийг Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарлаад байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг өнөөдөр 08:00-18:00 цагийн хооронд хязгаарлаж байна. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хөл хорио тогтоох хугацаанд ажлын цагийн горимдоо зохицуулалт хийж ажиллана уу. Төр засгийн бодлого, шийдвэрийг биелүүлж, гамшгаас хамгаалах талаарх иргэний үүргээ биелүүлэхийг иргэдэд уриалж байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ