Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Хишигжаргал болон нийт албан хаагч, ажилчидтай уулзалт хийж ажил байдалтай танилцаж ажиллалаа. Дүүрэгт тулгамдаж буй асуудал, ажилчин албан хаагчдын саналыг сонсож дэлгэрэнгүй ярилцав. Мөн Цагдаагийн 1-р хэлтсийн дарга дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ, 2-р хэлтсийн дарга хурандаа Ц.Сугаржав болон нийт албан хаагчидтай уулзалт хийж 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох сургуулилтын үеийн бэлтгэл ажилд амжилттай хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Прокурорын газар, Цагдаагийн хэлтсийн албан хаагч, бие бүрэлдэхүүнд Шинэ төрлийн коронавирус “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалт, биеийн дархлаа дэмжих бүтээгдэхүүн гардуулан өглөө.