Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“БИЧИЛ УУРХАЙН ЗОРИУЛАЛТААР ОЛГОХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ” АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

2020-05-22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар Хуралдаанаар  /2020.05.20/  “Газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс 2 дахь удаагаа хэлэлцүүлэхээр орууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355 дугаар тогтоолын 1,1-т “Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох, дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээг шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт”, 1,6-т Бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтийг 2019 оныг дуустал хугацаанд гаргахгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгасан.
Мөн Засгийн газрын 17 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлд “...бичил уурхайтай холбогдох хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох асуудлыг тус тус судалж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зохих журмын дагуу боловсруулж, 2020 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг” холбогдох салбарын сайд нарт үүрэг болгосон байна.
Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцээд “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах” нь нэг талаар ажлын байрыг нэмэгдүүлэх  ач холбогдолтой боловч Засгийн газрын хуралдааны шийдвэр эцэслэн гарах хүртэл газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авахгүй байхаар олонхын саналаар шийдвэрлэлээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%