Гомдол гаргах:
Улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай
гомдлыг уг этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны
төлөөлөгч, түүнчлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс,
түүний орон нутгийн салбар гаргах эрхтэй.
Цагаатгуулах
тухай гомдлыг дараахь байгууллагад гаргана:
улс
төрийн хилс хэрэгт шүүх болон тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын
шийдвэрээр ял шийтгүүлсэн хүмүүст холбогдох гомдлыг Улсын дээд шүүхэд;
улс
төрийн хилс хэргээр ял шийтгэгдээгүй боловч баривчлагдан мөрдөгдсөн хүмүүст
холбогдох гомдлыг Улсын ерөнхий прокурорын газарт;
улс
төрийн хэрэгт хилсээр холбогдуулан тухайн үеийн нам, төрийн захиргааны
байгууллагын шийдвэр /цаашид “захиргааны шийдвэр” гэх/-ээр нутаг заагдсан,
ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан, эд хөрөнгөө хураалгасан хүмүүст
холбогдох гомдлыг тухайн шийдвэр гаргасан байгууллагын оршин байсан буюу оршин
байгаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд.
Цагаатгуулах
тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд
энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй.
Улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг дор дурдсан этгээд
нэхэмжлэх эрхтэй:
10.1.1.улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө;
10.1.2.хэлмэгдэгч
нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барснаас хойш өөр хүнтэй
гэрлэсэн эсэхээс үл хамааран;
10.1.3.хэлмэгдэгчийг
амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас
нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд;
10.1.4.энэ
зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн
эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ.
10.2.Энэ
зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш
хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх
олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу
шийдвэрлэнэ.
10.3.Энэ
зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр
болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд
нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар
зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ.
Улс төрийн хилс
хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн
гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас
барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид
500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно.
Энэ хуулийн
23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид
дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно:
улс төрийн хилс
хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/,
эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас
барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;
улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг.
Энэ хуульд заасан нөхөх олговрыг нөхөх олговор гаргуулах тухай
шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор бэлэн мөнгөөр нэг
удаа олгоно.