Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит есдүгээр хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Тус хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Тэргүүлэгчид С.Амарбаясгалан, Х.Алтаншагай, Б.Цогзолмаа, Б.Батхуяг, Д.Отгонбаатар Тэргүүлэгчийн нарийн бичгийн дарга О.Батмөнх, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн нар оролцсон юм.
Хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.