Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл - 2020” аян эхэллээ

2020-07-01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран  “Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл - 2020” аяныг эхлүүллээ.

Орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөнд хяналт тавьж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослыг бууруулах зорилготой тус аяныг орон даяар 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлж, замын хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан манай аймагт дээрх аяныг 7 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотыг баруун аймгуудтай холбосон хатуу хучилттай авто замд хурд хэмжигчийг тогтмол ажиллуулж, зам тээврийн осол гэмтэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цахим сургалтанд олон нийтийг хамруулна. Мөн Албан журмын даатгагчдын холбооноос хамтран ажиллаж, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтыг явуулах аж.


-- Б.Чимэг --

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%