Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 9 дүгээр хуралдаанаар ИТХ-ын дарга Э.Ганбат болон тэргүүлэгчид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Лодонгийн Түдэвийн дурсгалыг мөнхжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн.
Уг саналыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн 2020 оны 118 дугаар тогтоолоор
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн нэрэмжит гудамж хүртэлх замыг "Лодонгийн Түдэвийн" гудамж гэж нэршүүлжээ.