Өнөөдөр /2020.07.29/ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 12 дугаар хуралдаан зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 29 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
Түүнчлэн Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний явц, гүйцэтггэлтэй танилцан, гүйцэтгэгч байгууллагын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.