Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр хуралдаан 08 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж 4 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-Дүүргийн сонгуулийн хороонд ажиллах бүрэлдэхүүний тухай дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж
-Сонгуулийн ухуулах хуудас болон зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон
-Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Б.Энхмэнд
-Дүүргийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн хэрэгжилтийн тухай дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга М.Бямбасүрэн нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.