Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчим, ажлын байранд дахь ур чадварын нэмэгдүүлэх, төрийн албаны залгамж чанарыг хадгалах, хувь хүний хөгжлийг сайжруулах зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны ажилтнууд сургалтад хамрагдлаа.
Арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Э.Ганбат оролцсон ба сургалтыг "Дэйл Корнеги Трэйнинг" төвийн багш Э.Чинзориг удирдан "Хүчирхэг багийг бий болгох", "Харилцаагаа сайжруулж бусдыг идэвхжүүлэх" "Байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд анхаарах зүйлс" сэдвүүдээр зохион байгууллаа.