Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бэлчээрийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг чиглэл өглөө

2020-08-27

2020 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд 16398 малчин өрх 5.6 сая мал маллаж, 1394.2 мянган төл бойжууллаа. Нийт нутгийн 70 гаруй хувь нь гандуу байгаагаас шалтгаалж малчдын дунд отор нүүдлийн ажил үргэлжилсээр байна. Одоогоор өөрийн болон бусад найман аймгийн 40-өөд суманд 507 малчин өрх 287.3 мянган малыг оторлуулж явна.

Цаашид отор нүүдэл нэмэгдэж, холын аймгуудад нэг сая гаруй малыг оторлуулах төлөвтэй байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, холбогдох хүмүүст тодорхой үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, отроор явах малчин өрхийн судалгааг нарийвчлан гаргах, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх боломж бүхий аймгуудтай уулзалт хийж, үнэ өртөг, тоо ширхийг тохиролцох, зах зээлд мал, мах борлуулах боломж, судалгааг гаргаж малчдад мэдээлэх зэрэг олон асуудлаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлагатай санал солилцсон юм.

Малчдын зүгээс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малаа их хэмжээгээр борлуулах хүсэлтэй байгаа ба нийт 1.510.152 толгой мал борлуулах урьдчилсан дүн гарчээ.

-- Б.Чимэг --

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 245
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
17 / 7%
7 / 3%
45 / 18%