Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 30 СУРГУУЛЬ, 33 ЦЭЦЭРЛЭГТ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ОЛГОЛОО

2020-09-01

Боловсролын салбарын удирдах ажилтны сургалтын хоёр дахь өдөр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хүрэлцэн ирж аймагт хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч, нийт боловсролын салбарын удирдлагууд, багш, ажилчид, сурагчдад хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлсэн бол аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав “2019-2020 оны хичээлийн ажлаа дүгнэж, 2020-2021 оны хичээлийн жилийн зорилт, боловсролын салбарын ололт, амжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ үеэр багшийн үндсэн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ерөнхий боловсролын 30 сургууль, 33 цэцэрлэгт тус бүр нь 1.750.000 төгрөгийн өртөг бүхий зөөврийн компьютер олгосон бөгөөд энэ жилийн нөхцөл байдалтай холбогдуулан 30 сургууль, 42 цэцэрлэгт 500 граммын 400 ширхэг гар ариутгагчийг гардуулан өглөө.
Мөн Элсэлтийн Ерөнхий шалгалтад бэлтгэсэн сурагчид нь 800 оноо авсан багш нар болон үйл ажиллагаагаараа бусдыгаа хошуучилсан Баянхангай, Аргалант, Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийг шилдгээр нэрлэж, зарим багш нарыг аймгийн шагналаар шагнаж урамшуулсан юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 251
54 / 22%
13 / 5%
41 / 16%
18 / 7%
13 / 5%
6 / 2%
5 / 2%
31 / 12%
17 / 7%
7 / 3%
46 / 18%