Чингэлтэй дүүргээс наймдугаар сарыг “Нэг санал-Нэг санаачилга” уриан дор “Залуучуудын хөгжлийн сар” болгон зарлаж залууст чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Үүний хүрээнд өнөөдөр дүүргийн олон залуу гэр бүлийн төлөөлөл болгон гэр бүл болж буй залуу хосуудад гэрлэлтийг баталгаажуулан, гэрчилгээг ёслол төгөлдөр гардуулан өглөө.
Гал голомтоо бадрааж буй 10 гэр бүлд гэрлэлтийн баталгааг гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн нар оролцож хосуудад батламж, гарын бэлэг гардуулан өглөө.