Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 13 дугаар хуралдаан 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад чиглэсэн бүтээлч ажил
зохион байгуулж, хэрэгжүүлэх тухай" асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд
-"Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулж, бүрэлдэхүүн болон ажиллах журам батлах тухай" дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр
-"Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны журам батлах тухай"
-"Шинээр шашны байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тухай"
-"Дүүргийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан товлон зарлах тухай"
-"Ажлын хэсэг байгуулах тухай" асуудлуудыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.