Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ АХМАДУУДЫН “АЛТАН НАМАР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2020-09-10

Чингэлтэй дүүргийн хороодын ахмадууд өөрсдийн тариалсан ногоо, гар урлалын бүтээлүүдээ Тусгаар тогтнолын талбайд дэлгэлээ. Дүүргийн хороодын уран гартай, газар тариалан эрхэлдэг ахмадууд иргэдэд өөрсдийн урласан, бүтээсэн бүтээл, гар урлал, тариалсан хүнсний ногоог худалдаалж буй “Алтан намар” өдөрлөгийг дүүргийн Ахмадын хорооноос зохион байгууллаа.


Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар ахмадуудынхаа дэлгэсэн бүтээлүүдтэй танилцаж, санал хүсэлтийг сонслоо.


Үзэсгэлэн худалдаанд дүүргийн 17 хорооны 106 ахмадууд 180 гаруй нэр төрлийн 700 гаруй бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Тухайлбал 15 дугаар хорооны иргэн, өндөр настан Г.Батбаяр өрхийн тариалан эрхэлдэг. Дүүрэгт 1972 оноос хойш оршин сууж байгаа тэднийх хашаандаа 5 төрлийн хүнсний ногоо, 10-12 төрлийн нарийн ногоо, 6 төрлийн жимсний мод буттай. Мөн 7 төрлийн цэцгийн мандал, 3 төрлийн хүлэмжтэй. Өнөөдрийн “Алтан намар” өдөрлөгт өөрсдийн тариалсан хүнсний болон нарийн ногоо, эмийн ургамал, дарсан ногоог дэлгэн тавьжээ.



Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяа үйлдвэр эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, иргэдийг бараа бүтээгдэхүүнээ борлуулахад байраар хангах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцож ажиллалаа.



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%