Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-09-18

Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэд болон аж ахуйн нэгжүүдтэй Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон холбогдох хэлтэс албадын дарга нар дүүргийн иргэдэд мэдээ мэдээллийг өгч, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.


Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос "ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ" аяныг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд Чингэлтэйчүүд энэхүү аянд нэгдэж, улмаар 9 дүгээр сарын 18-ны өдөр хороодын Засаг дарга нар, Орон тооны бус ажилтнуудын дунд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үед анхны тусламж хэрхэн үзүүлэх, зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгчийн зөв хэрэглээний талаар мэдлэг олгох сургалт семинарыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч зохион байгууллаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%