Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 15 дугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цахим хэлбэрээр хуралдаж 1 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар Сонгуулийн хэсгийн төвд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.