Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР АРХАНГАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

2020-10-12

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй Улсын их хурлын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын их хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Соёлын сайд С.Чулуун, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар 2020 оны 10 сарын 12-ны өдөр Архангай аймагт ажиллалаа.

Айлчлалын хүрээнд аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Эрдэнбулган сумын 960 хүүхдийн суудалтай 2-р сургууль, хоногт 3000м3 бохирыг цэвэрлэх хүчин чадал бүхий бохир усны цэвэрлэх байгууламжтай танилцсан юм. Мөн “Эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсролын төв”-ийн барилгын ажлын явцтай танилцаж, 2 тэрбум гаруй төгрөгийн техник тоног төхөөрөмж, явуулын амбулаторийн автомашиныг  шийдвэрлэхээр боллоо.Энэхүү төв баригдсанаар аймгуудаас анхны эрт илрүүлгийн төвтэй жишиг аймаг болох юм. Энэ нь Хавдрын эрсдэлгүй Архангай зорилтын нэгэн томоохон бүтээн байгуулалт юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%