Нийслэл, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооноос дүүргийн ИТХ-д ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлж, сонгогдсон төлөөлөгчдөд “Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тухай” тогтоолыг гардууллаа.
Ээлжит сонгуулийн дүнгээр Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас 26, Монгол Ардын намаас 5, Хөдөлмөрийн үндэсний намаас 2, Бие даагч 2 төлөөлөгч ИТХ-д сонгогдсон юм.