Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын анхдугаар хурал боллоо.

2020-11-06

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хуулийн хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлөөлөгчдийн 95%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцсэн асуудал:
1. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах тухай
2. Анхдугаар хуралдааны дэг батлах тухай
3. Сумын ИТХ-ын дарга сонгох тухай
4. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай
5. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
Сумын Сонгуулийн хорооны дарга орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн дүнг танилцуулж, сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 21 төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлан энгэрийн тэмдэг, төлөөлөгчийн үнэмлэхийг гардуулан өгсөн. Хуралдааны үйл ажиллагааг зохицуулах анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн баталж, дэгийн дагуу сумын ИТХ-ын даргад МАН-аас Гомбодоржийн Байгаль, АН-аас Баттөмөрийн Ууганбаяр нар нэр дэвшин төлөөлөгчдийн 55%-ийн саналаар сумын ИТХ-ын даргаар Г.Байгаль, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд 13 төлөөлөгч нэр дэвшиж төлөөлөгчдийн олонхийн саналаар Дашцэрэнгийн Өлзийнаран, Яадамсүрэнгийн Батаа, Намсрайн Шажинбат, Бямбаагийн Отгонбаяр, Баримадын Баярцэцэг, Даваа-Очирын Жаргалмаа сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр тус тус сонгогдсон.
сумын Засаг даргад МАН-аас Гомбодоржийн Гансүх нэр дэвшиж төлөөлөгчдийн 55%-ийн саналаар сумын Засаг даргаар сонгогдсонд тооцож, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%