Өнөөдөр (2020.11.17) Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай саналаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатад өргөн барилаа. Хурлын дарга Б.Мөнхбат төсөл хүлээн авсны дараагаар Хурлын Тэргүүлэгчдийг шуурхай хуралдуулж, дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг ирэх пүрэв гарагт хуралдуулах товыг зарлалаа. Дүүргийн ИТХ ээлжит бус хуралдаанаараа дүүргийн 2019 оны төсвийн гүйцэтгэлийг баталж, 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэх юм.