Өнөөдөр (2020.12.02) Хурлын Тэргүүлэгчид
цахимаар хуралдаж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдааныг 2020 оны 12
дугаар сарын 16-ны өдрийн 12:00 цагт цахим хэлбэрээр хуралдуулахаар товлолоо.
Тус
хуралдаанаар дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах
тухай, дүүргийн 2020 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн биелэлтийг
дүгнэх, дүүргийн
2021 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл батлах тухай, дүүргийн 2021 оны
төсөв батлах
тухай, дүүргийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021
оны төлөвлөгөө батлах тухай тус тус асуудлуудыг хэлэлцэх юм.