Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-12-07

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаан өнөөдөр /2020.12.04/ 09 цагт 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Улс орны хэмжээнд үүсээд байгаа “Коронавируст (Ковид-19) цар тахлын халдвар манай аймагт илэрч хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбоотойгоор энэ удаагийн ээлжит хуралдааныг аймгийн ЗДТГ-ын Хурлын Их, бага танхим, Дархан сумын ЗДТГ-ын Хурлын танхим гэсэн танхимаас хүн хоорондын зайг 2 метр байхаар суулгаж, цахимаар зохион байгууллаа.  

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанд аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ЗДТГ-ын дарга, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Төрийн аудитын газрын Хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, зарим албадын дарга нар, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга  С.Насанбат нээж, хэлсэн үгэндээ “Иргэд, сонгогчдынхоо итгэл найдварыг хүлээн сонгогдсон эрхэм Төлөөлөгчид аймаг, орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, орон нутгийн төсвийн орлогыг хэмнэлтийн горимын дагуу оновчтой зөв хуваарилж, үр ашигтай ажиллах, төрийн үйл ажиллагаанд иргэдийн санал санаачилга, оролцоог нэмэгдүүлж, тэдний аж амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлж, бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бодлого, зорилт, чиглэл гэх мэтбодлогын баримт бичгүүдээ батлан хэрэгжүүлж, хяналт тавьж,   ажиллах эрхэм үүрэгтэй” хэмээн онцлон тэмдэглээд Төлөөлөгчдөд болон оролцогчдод хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм.

Дэгийн дагуу Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Г.Эрдэнэбат, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Б.Даваасамбуу, Д.Хүрэлчимэг, Ж.Дорждэрэм нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллалаа.

Хуралдаанаар “Хуралдааны дэг батлах тухай”, “Хороод байгуулж, ажиллах журам, эрхлэх асуудлыг батлах тухай”, “Ёс зүйн дүрэм, дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай”, “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг батлах тухай”, “Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Дархан-Уул аймгийг 2021 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай”, “Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөвт зохицуулалт хийх, 2021 оны төсөв батлах тухай”,  “Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны төсвийн төсөлд өгөх санал” зэрэг асуудлуудыг хэлэлцэн, Төлөөлөгчдийн саналыг тусган баталлаа.

Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Хуралдааны дэг батлах тухай”, “Хороод байгуулж, ажиллах журам, эрхлэх асуудлыг батлах тухай”, “Ёс зүйн дүрэм, дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай”, “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг батлах тухай” асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ,  “Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”, “Дархан-Уул аймгийг 2021 онд хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Батсүх, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” асуудлыг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат,  “Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөвт зохицуулалт хийх, 2021 оны төсөв батлах тухай” асуудлыг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал тус тус илтгэлээ.

Мөн Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас Аймгийн 2021 оны төсвийн төсөлд өгөх санал, аймгийн ИТХ-ын Өмч төсөв, санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны санал, дүгнэлтийг  танилцууллаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%