Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООДЫГ БАЙГУУЛЖ, АЖИЛЛАХ ЖУРАМ, ЭРХЛЭХ АСУУДЛЫГ БАТЛАВ

2020-12-07

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороог байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах, хурлын .хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй аймгийн ИТХ-ын Хороодыг байгуулж, ажиллах журам, эрхлэх асуудлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанаар /2020.12.04/ хэлэлцэн баталлаа. Тодруулбал аймгийн ИТХ нь “Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо”, “Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо”, “Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо”, “Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, экологийн бодлого хяналтын хороо”, “Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо” гэсэн 5 хяналтын хороог байгуулж, хороодын ажиллах журам, эрхэлэх ажлын чиглэлийг баталлаа. Хяналтын хороод нь эрхлэх асуудлынхаа чиглэлээр аймгийн ИТХ-ын даргын батласан удирдамжаар хяналт шалгалт хийх, асуудлыг судалж боловсруулах, бодлогын бичиг баримтын хэрэгжилттэй танилцах , шалгаж танилцсан ажлаараа дүгнэлт, санал, зөвлөмж гаргах ба хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх асуудлын төсөлтэй танилцан дүгнэлт гаргаж, ажлаа жил, улирлаар төлөвлөн, аймгийн ИТХ-ын даргаар батлуулан хэрэгжүүлж, гүйцэтгэлийг нь дараа улирлын эхний 10 хоногт багтаан Тэргүүлэгчдэд танилцуулж, тайлагнаж ажиллах юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%