Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2020-2024 ОНД БАРИМТЛАН АЖИЛЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА

2020-12-15

     Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанд /2020.12.14/ сумын ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримтлан ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн төслийг сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир танилцуулсан бөгөөд Төлөөлөгчдийн саналыг тусган баталлаа. 
     Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоонд тулгуурлан ажиллах зарчмыг баримталж, иргэдийн эрх ашиг, орон нутгийн хөгжлийн асуудлыг тэргүүн эгнээнд тавьж, хүний хөгжлийг бүх талаар хангах, нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлж, чадавхийг нь дээшлүүлэх, хууль ёсыг сахин биелүүлэхэд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн зорилго оршино.
     Дархан сумын ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримтлан ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэл нь нийт 5 бүлэг, 53 зүйл, заалтаас бүрдэж байна. 
     Тодруулбал “Төсөв, өмч, эдийн засгийн бодлогын талаар”-11, “Хүний хөгжил,  хөдөлмөр нийгмийн бодлогын талаар”-12, “Хөгжлийн төлөвлөлт, хот байгуулалт, үйлдвэрлэл,  худалдаа,  үйлчилгээ, инновацын бодлогын талаар”-14, “Засаг захиргаа, хууль эрх зүй,  өргөдлийн талаар”-9, “Байгаль орчин, аялал жуулчлал, хамтын ажиллагаа, гадаад бодлогын талаар”-7 зорилт багтжээ.
ДАРХАН СУМЫН ИТХН-ЫН АЖЛЫН АЛБА

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%