Хуулийн этгээдийн
эцсийн өмчлөгчийн мэдээллийг хуулийн хугацаанд нь бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэх
зорилгоор дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн А/663 тоот
захирамж гарсны дагуу одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд нийт 3013 аж ахуйн нэгж,
байгууллагууд эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлсэн байна. Бүх нийтийн бэлэн
байдлын зэрэгт шилжсэн хугацаанд заавал улсын бүртгэлийн байгууллагад
очихгүйгээр цахим хэлбэрээр эцсийн өмчлөгчийн бүртгэлдээ хамрагдаарай.
Чингэлтэй дүүрэг дэх
Улсын бүртгэлийн хэлтэс