Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД 100 ХУВЬ ХҮЛЭЭН АВЧ, ХЯНАН БАТАЛГААЖУУЛАВ

2021-02-16

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ХАСХОМ /хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
 
Ховд аймгийн ИТХ-ын Ажлын алба ХАСХОМ гаргаж өгвөл зохих аймаг, сумдын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, нарийн бичгийн дарга, аймаг, сумдын Засаг дарга, орлогч дарга, багийн Засаг дарга, нарийн бичгийн дарга нар нийт 477 албан тушаалтны 2020 оны мэдүүлгийг шинэчлэн гаргуулж хуулийн хугацаанд meduuleg.iaac.mn цахим системд 100 хувь бүртгүүлэн, хяналт тавьж, баталгаажуулалтыг хийлээ.
 
Хуулийн хэрэгжилтийг хангуулахад хамтран ажилласан салбар нэгжийн Эрх бүхийн албан тушаалтнууд /ЭБАТ/ сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт болон үүргээ биелүүлж хамтран ажилласан албан тушаалтнууддаа талархал илэрхийлье.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%