Сарын эхний балжиннямтай сайн өдөр сумын ИТХ-ын даргын ажлыг хүлээлцлээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нутаг орон, ард иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ идэвхи зүтгэлтэй ажиллаж, олон сайхан хөрөнгө оруулалтыг нутаг орондоо татаж чадсан Баярын Батаа даргадаа талархсанаа илэрхийлж, цаашдынх нь ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шинээр сонгогдсон Төмөрхуягын Хатанбаатар даргадаа нэгэн сэтгэлээр зүтгэн, шинэ бүхнийг санаачилж, үлгэр жишээ ажиллахыг хүсэн ерөөе.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА