Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3 дугаар хурал 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16:00 цагт хурлын даргын албан өрөөнд эхэлж, хурал 71,4 хувийн ирцтэй хуралдав.
Тус хурлаар:
1. Хог хаягдлын хураамж тогтоох тухай хэлэлцүүлэг
2. Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Хамтарсан багийг шинэчлэн байгуулах
3. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын албанаас 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах тухай
4. Ард иргэдээ сонсох ажлын хэсэг байгуулах талаар
5. Төрийн шагналд уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж тэмдэглэл, тогтоолоор холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.