Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ БҮРЭНТӨГСИЙН ҮЙЛСТ

2021-04-23

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ БҮРЭНТӨГСИЙН ҮЙЛСТ

  • 1975 онд АУДС-ийг хүний их эмчээр,
  • 1981 онд АУДС Эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжил эзэмшсэн.
  • 1984 онд ОХУ-ын Москва хотод мэргэжил дээшлүүлсэн
  • 1986 онд Эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэрэг хамгаалсан.
  • 1991,1996 онд Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэг хамгаалсан.
  • 2001, 2006, 2010 онд Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх

Ажилласан байдал:

  • 1975-1977 онд Завхан аймгийн тэс суманд их эмчээр,
  • 1977- 2010 онд Клиникийн Нэгдүгээр Амаржих газар тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр,
  • Эрүүл мэндийн сайдын дэргэдэх зөвлөх зөвлөлийн гишүүн.
  • 2010 оноос Гурван гал эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байна.

Гавьяа шагнал:

  • Клиникийн профессор цолоор,
  • Хүүхдийн төлөө эмч,
  • Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль,
  • 2008 онд Нийслэлийн “Хангарьд” одонгоор,
  • Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 1990 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 1998 онд Монгол улсын гавьяат эмчээр
  • 2017 онд Монгол улсын ардын эмчээр тус тус шагнагдсан.

 

БИД ТАНЫ ТӨЛӨӨ. Энэ бол Монгол улсын хүний гавьяат эмч Б.Үйлст, Б.Бүлтэн нарын хувийн эмнэлгийн хаяг. Үйлст эмчтэй уулзахаар цаг болзож очоод шөнийн 22 цаг хүртэл хүлээхэд тэр орж гарахдаа уучлал гуйгаад, борви бохисхийх завгүй байлаа. Ийм их ажилтай ач тустай эмч хүнийг хэдэн цаг хүлээх нь надад бэрхшээл биш ажгуу. Түүний эцэг Бүрэнтөгс гуай гэж эртэй бяртай, нүд хужирлам сайхан эр явсныг би мэднэ. Эх Норжмоо нь насаараа мал малласан нутагтаа нэртэй саалчин. Цэцэн хайрханы баруун бэл, Хужирт, Сүмийн булаг, Хүнгийн гол, Их Монголын элсээр нутаглаж явсан тэднийх мянган малтай, 10 азарга жороо хүрэн голдуу адуутай байсан нь эдүгээ домог яриа болон үлджээ.

            Түүний ах Дэмбэрэл гэж биеийн тамирын багш, өндөр гоолиг хархүү байлаа. Нэртэй тамирчин, зартай нэгэн, хэнэггүй үрэлгэн, хүний мухар гэмээр айлган цайлган эр явлаа. Сайн эцгийн буянаар дураараа туйлж, сайхан морь унаж, олон мотоцикл дуусгаж, сархад балган хөлчиж, уйлж дуулж энэ хорвоог элэээсэндээ хөөрхий. Зохиолч миний бие түүний хайртай ууган шавийн нэг юм шүү дээ.

            Эгч Доржмоо нь олондоо алдартай багш байсан. Эгч Норсон өнөөдөр түүний төрснөөс үлдсэн газар дээрх ганц түшиг нь ажээ. Үйлстэд журамт хань үр хүүхэд гэж бий. Нөхөр Б.Авирмэд нь анагаах ухааны дэд доктор, Халдвар судлалын төвийн тасгийн эмч, улсдаа нэртэй эмчийн нэгэн.

            Үйлст 1975 онд АУДС төгсөж, нийслэлийн нэгдүгээр төрөхөд тасгийн эмч, эрхлэгч хийсээр эдүгээд иржээ. 1998 онд түүний гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж “Монгол улсын хүний гавьяат эмч” алдар хайрлалаа. Арга ч үгүй биз дээ. 8000 гаруй хүүхэд эх барьж, нийтдээ 100 мянга гаруй хүнд үйлчилжээ. 1979 оноос хойш хөдөөнөөс ирсэн зүрх судасны өвчтэй эхчүүдийг хүлээн аван амаржуулж, 3000 шахам төрөх эмэгтэйчүүдэд мэс өргөсөн байна. Үйлст тэргүүлэх зэрэгтэй, зөвлөх эмч болтлоо мэргэжилдээ өсөн өндийжээ. Дөнгөж төгссөн залуу эмч Завханы Тэс суманд ажиллаж байхдаа тэсгим өвлийн хүйтэнд яах ч аргагүй болсон хөл хүндтэй тулгар эхэд хөдөө малчны гэрт мэс засал хийж, хүү төрүүлэн эх барьсан нь эрүүл чийрэг эсэн мэнд явна. Алс холын Шилүүстэй сумаас Дүгэрээгийн Бадрал хүү ирж, авсан ээжтэйгээ золгосон ажээ. Ардын жүжигчин Б.Норовсамбуугийн хүү Санжааг хийсвэр хийн гаргажээ. “Итгэл хүлээсэн хүмүүс” номонд түүний тухай бичсэн өгүүлэлд Г.Энхмөнх хүү боосон ээждээ зориулан шүлэг туурвисныг нийтэлжээ. Гавьяат эмч Б.Жав, Б.Цэвэлмаа нар шавь эмч Үйлстээрээ бахархдаг ажээ.

Нутаг усандаа баян Төөгөөгийнх гэж нэршсэн удам сайт айлын отгон охин Үйлстийн үйлс буян дэлгэрч, улсын хэмжээний том хүмүүн болсонд талархаж өөрийн нэгэн шүлгийн бадаг өргөж товч хөргөө өндөрлөмү.

Зулай дээр хөх тэнгэр цэлмэсэн

Улан доор торгон өвс нургисан

Минжин сортой нутгийн минь хөрсөн дээр

Миний ээжийн нүцгэн өлмийн мөр бий

Өрлөг хорвоог аргаар зөөллөн элээсэн

Өөдөсхөн үрсээ тээж төрүүлэн өсгөсөн

Ээжийнхээ насны буянг арвижуулдаггүй юм гэхнээ

Энэхэн биеэ элтэл эгнэн дурсаж явья даа, алдрайхан үр чинь.

/ Ц.Сайннямбуу "Нутгаа санахын цагт"  номноос/

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%