Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДЭЛХИЙН БӨХ ЯНЖМААГИЙН ДОРЖ

2021-04-24

ДЭЛХИЙН БӨХ ЯНЖМААГИЙН ДОРЖ

1952 онд Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн

1962-1968 онд Сантмаргаз сумын бага сургууль

1968-1968 онд Нөмрөг сумын 10 жилийн сургууль

1972-1974 онд Улаанбаатар хот Санхүүгийн техникум

1974-1984 онд  ЗХ-ийн Алдар нийгэмлэгт тамирчин

1984-1985 онд Завхан аймгийн БСХ-нд дасгалжуулагч багш

1985-1989 онд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 131-р ангид биеийн тамирын штабын туслах, офицер

1989-2014 он хүртэл Дорноговь аймгийн БТС хороонд самбо, жудо бөхийн багш дасгалжуулагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.

1975 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

2005 онд “Алтан гадас” одон

2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.

Спортын амжилтууд

Жудо бөхийн улсын 6 удаагийн аварга

Самбо бөхийн улсын 4 удаагийн аварга

Самбо бөхийн ДАШТ-ийн хошой мөнгөн медальт

Жудо бөхийн ах дүү найрамдалт армиудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт,

1980 оны Москвагийн олимпод жудо бөхийн төрөлд оролцсон

Самбо, жудо бөхийн ОУХМ, Үндэсний бөхийн аймгийн заан цолтой

 

НУТГИЙН ЧУЛУУ

        Янжмаагийн Дорж, түүнийг бөхийн ертөнц даяараа мэднэ. Цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явсан эгэл жирийн эр. Тэр багадаа намхан нуруутай, лагс зузаан, наадамд гурван даваатай, жавхаалаг залуу байлаа. Дам сонсоход Сартуулын долоон үеийн заачуудын удмын хүн гэсэн санагдана. 1974-1980 он бол чөлөөт бөх, самбо, жудо бөхийн дэлхийн дэвжээнд Монгол улсын нэрийг мандуулж, төрийн сүлдэт тугныхаа өмнө хүндэтгэлийн тавцан дээр дээгүүр байранд заларч, сүлд дуулал эгшиглүүлэн, сайхан алаг нүдэндээ нулимс цийлэлзүүлж зогссон удаа олон бий. Хэрэв тэр эдүгээ цагтсан бол хэдэн давхар шилэн орд босгуулж, хувийн зочид буудал, рестаронтой, газар дээгүүр чимээ үл гарган гулгах “Жийп” хөлөглөж явах буй заа. Гэхдээ хувь заяандаа огт гоморхож үзээгүй хэнэггүй монгол эрийн нэгэн бүлгээ. Түүнтэй Тосонцэнгэлээс нэгэн онгоцонд хамт сууж ирсэнээс хойш уджээ. Сумын 75 жилийн ойн баяр дээр тааралдаж хөөрөг зөрүүлсэн. Дорж бор торгон дээл өмсөж, зодог шуудаг бүсэлжээ. Аргагүй харьж яваа нь харагдана. Чухам хэдийн даваанд өвдөг шороодсоныг мэдэхгүй, ажил нь өндөрлөсөн бололтой халамцуухан алхаж явлаа. Сөөнгөдүү баргил хоолойгоор “Нутгийн чулуу” хэмээн эв хавгүйхэн аялна. Энэ дуунд хөгжмийн зохиолч Хатанбаатар ая оруулж байхад би дэргэд нь байсан юм, нутагтаа ирсэн хүн дуулалгүй яахав тиймээ ахаа? гэснээ дахиад л “нутгийн чулуу” гэсээр нуруугаа үүрэн чинагш одлоо.

           Я.Дорж Холбоогийн голын хүмүүн. Бор гүвээ гэдэг харганат цайдамд төржээ. Монгол улсад анх удаа Ш.Моононхүү тэр хоёр самбо бөхийн олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Анх 1973 онд Румын улсад болсон “Нөхөрлөл” тэмцээнээс жудо бөхөөр хүрэл медаль хүртсэнээс хойш алт, мөнгө, хүрэл медаль 50 гаруйг гарджээ. “Самбо”-гийн Дорж хэмээн алдаршсан энэ бөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс самбогоор мөнгө 2, улсын аваргаас алт 4, мөнгө 2, олон улсын тэмцээнээс алт 6, мөнгө 2, хүрэл 3, жудо бөхөөр улсын аваргаас алт 6, спартакидаас алт 2, олон улсын тэмцээнээс алт 6, мөнгө 5, хүрэл 8, 1971 онд Кубын нийслэл Гавана хотод болсон жудо бөхийн 60 кг-ийн жинд барилдаж алтан медаль хүртсэн амжилтыг монгол хүн өнөөдөр хүртэл давтаагүй ажээ. Я.Дорж сайн бөх төдийгүй алдартай дасгалжуулагч, Завхан аймагт дасгалжуулагч байхад нь түүний шавь нар улсад дээгүүр барилдаж байснаас самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга Цогтгэрэл, Ц.Болдбаатар, улсын начин Ц.Бэгзсүрэн нарын нэртэй тамирчид байна. Мөн түүний шавь улсын заан С.Хүрэлбаатар хүчтэй бөхийн нэг ажээ. Хүү Д.Сайхан, Д.Саруул нар аавынхаа шийрийг хатаах бөхчүүд болон өсөж явна. Миний бие алдарт бөхийн тухай мэддэг, тэгээд ч нутгийн зөвлөлөөс надад түүний гараараа бичсэн товч дурсамжийг өгсөн тул сурвалжлага авах гэж төвдсөнгүй. Мань хүн ч надад сурвалжлага өгөхөөс татгалзах нь ойлгомжтой харагдсан билээ. Ийм амжилт гаргасан түүний үеийн бөхчүүд аль хэдий нь “Улсын гавьяат” хэмээх алдар цол хүртэж, нутаг нугынхан нь алдар юугий нь тэмдэглэж, азаргаар адуу, суурь хонь бэлэглэсэн дуулдана. Манай нутгийнхан энэ гудиггүй сартуул эрийн хуйхаа мэддэггүй юм уу, мэдсэн ч өөр шиг нь хэнэггүй ханддаг уу, хэн мэдлээ. Нутгийнхаа наадамд тоосоо өргөж, зодоглосондоо баярласан уу, нэгэн залуу бөхөд бууж өгч даваа ахиулсандаа баярласан уу, хэдэн хөгшчүүлтэй гар зөрүүлж золгосондоо сэтгэл хөөрсөн үү Дорж нөгөөх л омголон зангаараа цээжээ хаялан, нуруугаа үүрч “Нутгийн чуулуу.....” гэж амандаа гүвтнэсээр ажгуу. Түүний дуулах дуртай дууны шүлгийг яруу найрагч Н.Лутбаяр туурвисан бөгөөд “Аавын нутаг” гэдэг нэртэй.

Алдуул морь шиг гүйгээд ирэхэд

Аавын нутаг адуу шиг сайхан

Нутгийн чулуундаа дэвтэж уяртал

Нулимсаа нэрэх нь сархад шиг сайхан

Нутгийн чулуу аавын чулуу юм шиг харагдаад байна

Аавын чулуу юм шиг санагдаад байна

/Ц.Сайннямбуу “Нутгаа санахын цагт” номноос/

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%