Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“МАНАЙ ГУДАМЖ, МИНИЙ ХАШАА" АЯН

2021-04-29

МАНАЙ  ГУДАМЖ, МИНИЙ ХАШАА АЯН-НЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ ГУДАМЖ, ШИЛДЭГ ӨРХ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2021.04.29                                                                                                                                                                                                  Холбоо

ЗОРИЛГО: “Манай гудамж, миний хашаа аян”-ы хүрээнд Сантмаргаз сумын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлж, урамшуулахад оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ: Сантмаргаз сумын төвд амьдарч буй нийт өрх /гудамж/ оролцоно.

ХУГАЦАА.: 2021.05.01- 2021.07.08

БОЛЗОЛ:

  1. Хашаа, гудамж амьдарч буй орчиноо тохижуулж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн байна
  2. Нүхэн жорлонгоо стандартын дагуу шинэчилж, засварласан байна.
  3. Иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлсэн байна. /өрх бүр мод тарьж, цэцгийн мандалтай болсон байна/
  4. Хөрш зэргэлдээ айл өрхүүдийг үлгэрлэн манлайлж шинэлэг санаачлага гаргасан байх
  5. Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, зориулалтын сав, бункер байрлуулсан байх
  6. Хашаагаа зосдож, дааман болон жижиг хаалгаа засварлан нэг стандарын хээ тавьсан байх
  7. Хашаан дотроо гэрэлтүүлэгтэй болсон байх.

БОЛЗОЛ ДҮГНЭХ, ШАЛГАРУУЛАХ

  1. Аяныг 2021 оны 07 сарын 10-ны өдөр шалгаруулна.
  2. Айл өрхүүд уралдаанд оролцох санал, мэдээллээ 2021 оны 07 дугаар сарын 01-ны дотор ажлын хэсэгт ирүүлнэ.
  3. Шалгаруулалтыг гудамж, өрхийн түвшинд өрсөлдөөнт хэлбэрээр зохион байгуулж, зохион байгуулагчдад танилцуулж эцэслэн шилдэг 3 гудамж, шилдэг 3 өрхийг шалгаруулна.

ШАГНАЛЫН САН:

Шилдэг тохижилттой гудамж

  • 1-р байр: өргөмжлөл 200,000 төгрөг
  • 2-р байр: өргөмжлөл 150,000 төгрөг
  • 3-р байр: өргөмжлөл 100,000 төгрөг
  • Тусгай байр: өргөмжлөл, 50,000 төгрөг

Шилдэг өрх

  • 1-р байр: өргөмжлөл 200,000 төгрөг
  • 2-р байр: өргөмжлөл 150,000 төгрөг
  • 3-р байр: өргөмжлөл 100,000 төгрөг
  • Тусгай байр: өргөмжлөл 50,000 төгрөг

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

САНТМАРГАЗ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%