Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ СУМ” ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2021-05-03

Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөр, Монголын асрамж, хамгаалал нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн холбоод хамтран Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүй, зан үйлийг бий болгох, ард иргэдийг соён гэгээрүүлэх, Хамтарсан багийн төлөвлөлт, тайлагналт хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт шатанд илрүүлэх, заавал мэдээлэх, таслан зогсоох, нийгмийн ажлын цогц үйлчилгээ үзүүлэх, дэмжих, холбон зуучлах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хамтарсан багийн гишүүдийн үүрэг, оролцоо хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй сум” хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өнөөдрийн сургалтад Булган, Дарви, Манхан, Мөнххайрхан, Чандмань, Эрдэнэбүрэн сумдын хамтарсан багийн гишүүд оролцож байна.

Цахим сургалтаар гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалалтай холбоотой хууль, тогтоомж холбогдох дүрэм, журам, Ховд аймгийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн өнөөгийн байдал, хамтарсан багаар ажиллах жилийн төлөвлөгөө, хийж хэрэгжүүлэх ажил, хамтарсан багийн гишүүдийн хамтын ажиллагаа гэх зэрэг сэдвүүдээр Хүүхдийн эрх хамгаалал төдийн тэргүүн, БХХХ-ийг нөхөн сэргээх “Үжин төв”-ийн үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх багш Д.Ундраа сургалт орж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%