Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ЧИНГЭЛТЭЙ” ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ГАР ЗУРАГ, ЗОХИОН БИЧЛЭГ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

2021-05-12

Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих хандлагыг иргэдэд төлөвшүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Чингэлтэй” өдөрлөгийн хүрээнд хүүхэд багачуудын дунд гар зураг, зохион бичлэг, насанд хүрэгчдийн дунд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг  2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цахим хэлбэрээр зохион байгууллаа.

           “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Чингэлтэй” сэдэв, агуулгын хүрээнд зарласан уг уралдаанд гар зургийн төрөлд 83 бүтээл, зохион бичлэгийн уралдаанд 93 бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд 10 бүтээл ирүүлсэн.

          Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжид заасны дагуу шалгаруулахдаа сэдвийн хүрээнд санаагаа ойлгомжтой илэрхийлсэн, бүтээлд тавигдах шаардлага хангасан байдлыг тус тус харгалзан шалгарууллаа.

          Гар зургийн уралдаанд /6-9 нас/:

1-р байр.  Г.Нандин-Эрдэнэ, 8 настай

2-р байр. М.Энхмөрөн, 11 настай

3-р байр. З.Гэгээнмаргад, 7 настай

          Зохион бичлэгийн уралдаанд /10-16/

1-р байр. М.Нандинчимэг /13 настай/

2-р байр. З.Анхилуун /14 настай/

3-р байр. Л.Гэгээнбилэг /14 настай/

          Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд /насанд хүрэгчид/

1-р байр. Г.Уранцэцэг 72-р сургуулийн Нийгмийн ажилтан

2-р байр. Ч.Билгүүн Нарны хүүхдүүд мөрөөдөл ТТБ-ын ажилтан

3-р байр. Ж.Алтантуул  ЧД-ийн 19-р хорооны “Ундрах-Ирээдүй” ӨЭМТ-ийн их эмч

Өөрсдийн оюун бодол, ур чадвараа гарган уралдаанд оролцож шагналт байранд шалгарсан болон бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчиддоо  БАЯРЛАЛАА.

АЙЛ БҮРИЙН ХААЛГАНЫ ЦААНА ХҮҮХДИЙН ИНЭЭД ЦАЛГИНАЖ  БАЙГ!

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%