/2021.05.12/ “Олон Улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Коронавирус халдвар /ковид-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд дайчлагдан ажиллаж, эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”-оор шагнаж урамшууллаа.
Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат гардуулан, ажил үйлсээрээ манлайлж, эрхэлсэн салбартаа амжилт гарган ажиллаж байгаа Эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч, ажилтан албан хаагчдад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм хүндтэй шагналаар шагнуулж байгаад нь баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг хамгаалах ариун үйлс нь мөнхөд үргэлжлэх болтугай.