/2021.05.12/ Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан цар тахлын үед халуун цэг дээр ажиллаж буй Чингэлтэй дүүргийн эмч, сувилагчдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал Чандмань одон, Засаг даргын хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн алдар, баярын бичиг болон өргөмжлөлөөр шагнасныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын “Инноваци Хөгжлийн асуудал” хариуцсан орлогч Х.Алтаншагай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нэмэхбат нар гардуулан өглөө.
Олон иргэдийн эрүүлийг хамгаалж, сувилан дэмжих ариун үйлсэд нь амжилт хүсье.