Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан цар тахалтай тэмцэж, эрсдэл бүхий улаан шугам дээр ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн харьяат Цэргийн төв эмнэлгийн зарим эмч,сувилагч нарт талархал илэрхийлж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”-гоор шагнаж урамшууллаа.
Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат гардуулан өгч, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд өдөр, шөнөгүй сэтгэл зүтгэлээ гарган ажиллаж байгаа эмч, сувилагч нартаа ажлын амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.