Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Төрийн байгууллагын шударга байдлыг нэмэгдүүлэхэд албан хаагчдын манлайлал оролцоо" сэдэвт сургалт зохион байгуулагдав.

2021-05-17

           Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс,  аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Боловсрол соёл урлагийн газар Авлигатай тэмцэх газартай хамтран   "Төрийн байгууллагын шударга байдлыг нэмэгдүүлэхэд албан хаагчдын манлайлал оролцоо" сэдэвт  цахим сургалтыг  зохион байгууллаа. 

         Энэхүү  сургалтад Өвөрхангай аймгийн боловсролын байгууллагуудын удирдлагууд болон багш нараас бүрдсэн 100 гаруй албан хаагчид хамрагдан  " Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" , " Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх", " Хандив дэмжлэгийг хүлээн авах, эрх зүйн зохицуулалтууд, хязгаарлалтууд" зэрэг сэдвүүдээр мэдээлэл авч, дээрх сэдвийн хүрээнд  3 багт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

        Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга О.Пүрэвдорж нээж хэлсэн үгэндээ " Авлигатай тэмцэх газраас төрийн бус байгууллагуудтай хамтран жил бүр төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээг улсын хэмжээнд салбар бүрээр үнэлгээ хийж гаргадаг.  Аймгийн хэмжээнд дээрх үнэлгээ улсын дунджаас эрсдэл бага гэж гардаг боловч тодорхой хэд хэдэн салбарт анхаарал татсан эрсдлийн хэмжээг гаргаж ирдэг. Тухайлбал: Боловсролын салбар, эрүүл мэнд, газрын харилцаа, хууль хяналтын салбарт төрийн байгууллага тэр дундаа албан хаагчдын ашиг сонирхолын зөрчил, хуулиар хүлээсэн хориглолт хязгаарлалтыг зөрчсөн зөрчлүүд гардаг гэсэн үзүүлэлт байдаг бөгөөд бид үүнийг бууруулах чиглэлээр та бүхэнтэй олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ сургалт юм.  Төрийн байгууллагын шударга байдлыг нэмэгдүүлэхэд төрийн бүх шатны албан хаагчдын манлайлал оролцоо чухал юм"  гэдгийг  тэмдэглэв. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%