Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021-05-20

Өнөөдөр /2021.05.20/ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид цахим хэлбэрээр хуралдаж, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг баталлаа.

Хурлын Тэргүүлэгчид дүүргийн жижиг дунд, болон өрхийн үйлдвэр эрхлэгч иргэдийг дэмжин үйл ажиллагааг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, шинэ технологи бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү анхаарч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг өргөтгөх, зөөврийн ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засагт жижиг дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандартын шаардлагад нийцсэн орчин нөхцөлд, мэргэжлийн багаар, чанартай, тэгш хүртээмжтэйгээр үзүүлэх “Эрүүл Чингэлтэйчүүд-2024”, гамшгийн эмзэг байдал эрсдэлийг бууруулах зорилго бүхий “Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх-2024” зэрэг арга хэмжээнүүдийг хэлэлцэн баталлаа.

Мөн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилго бүхий “Хүний нөөц, нийгмийн баталгаа-2024” арга хэмжээг баталлаа.

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%