Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан боллоо 04.22

2021-04-22

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлөөлөгчдийн 100%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлуудыг амжилттай хэлэлцэн шийдвэрлэлээ. /нийт төлөөлөгчдийн 50% нь цахимаар, 50% нь халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, маскаа зүүж, гараа ариутган танхимаар хуралд оролцсон/
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
1. Төсвийн тодотгол хэлэлцэн батлах тухай
2. 2021 оны Байгаль нөхөн сэргээх сангийн зардлын хуваарилалтыг батлах тухай
3. Цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэх асуудлыг хэлэлцэх тухай
4. Сум байгуулагдсаны 70 жилийн ойг угтсан арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгүүдийг тус тус байгуулах тухай
5. Сумын эдийн засгийн 2021-2035 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулах тухай
6. ЕБСургуулийн үйл ажиллагааны тайланг сонсон үнэлэлт дүгнэлт өгөх, сургуулийг 2020-2030 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлах тухай
7. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021-2024 онд хэрэгжүүлэх үндсэн зорилтыг батлах тухай
8. Бусад /Сумын Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлтийг танилцуулах тухай/
2021 онд байгаль нөхөн сэргээх зардлаар ан амьтан, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх ажилд 3400000 төгрөг, Ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд 7600000 төгрөг тус тус хуваариласныг нийт 11 ажилд зарцуулахаар хуваарилаж,
Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаарах Хужир, Хулантайн урд зоо, Оглогор, Хулантай, Хулантайн ар гэх газруудад 67,5 га талбайд 1000 м3 хэрэглээний мод бэлтгүүлэхийг төлөөлөгчдийн 62%-ийн саналаар зөвшөөрсөн
сумын 70 жилийн ойг угтан арга хэмжээг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах зөвлөх баг, ерөнхий ажлын хэсэг, 5 дэд ажлын хэсгүүдийг тус тус байгуулсан.
ЕБСургуулийн 2016-2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд төлөөлөгчдийн олонхын саналаар хангалттай хэрэгжсэн гэж дүгнэн, Сургуулийг 2020-2030 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд баримтлан ажиллах бодлогын баримт бичиг болох ИТХ-ын 2021-2024 онд хэрэгжүүлэх үндсэн зорилтыг тус тус баталлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%