Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЧИНГЭЛТЭЙН ХҮҮ ТОКИОГИЙН ОЛИМПЫН БАМБАРЫГ БУХИАЛУУЛАН АЯЛУУЛАХААР БОЛЖЭЭ

2021-05-22

Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн Рэнцэндоржийн Гантөгс нь Япон улсын Тоттори мужийн “Жёохокү” ахлах сургуульд мэргэжлийн сумо бөхийн багш дасгалжуулагчаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монголын залуучуудыг мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд гарыг нь ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж олон арван шавь нар нь аварга, арслан цолтой барилдаж байгаа билээ.
 
 
Токио 2020 Олимпын бамбар нь Цар тахлаас болон 1 жил хойшлогдон 2021 оны 3 дугаар сарын 02-оос эхлэн буухиа гүйлтээр 47-н мужаар дамжин явж байна. Тоттори аймгаас 5 дугаар сарын 21, 22-нд, 52 хүн олимпын наадмын бамбарыг буухиалан гүйхээр болж хаалтын ажиллагааны өмнө буюу хөнгөн атлетикийн талбайд том бамбар асаахын өмнөх хоёр дахь хүн болж гүйхээр болж Чингэлтэйчүүд төдийгүй Монголын ард түүнийг баярлуулсан сайхан мэдээг нийт иргэддээ дуулгахад таатай байна.
 
Багш Р.Гантөгсийн цаашдын спортын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэж, Олимпын бамбарыг аялуулахад нь сэтгэлийн сүүн цацал өргөж Монголын тамирчид Токиогийн олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%