Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТАВАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2021-05-28

“Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих” урианы жилийн хүрээнд эмнэлгийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж Лүн, Баянчандмань, Эрдэнэ, Баян, Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд орон нутгийн 35,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дефибрилятор, хяналтын монитор, хүчилтөрөгчийн бортог зэргийг хүлээлгэн өглөө. Зам дагасан сумдын яаралтай тусламжийн хүртээмжийг сайжруулснаар зам тээврийн ослын үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарж, осол гэмтлийн өвчлөлийг бууруулна хэмээн үзэж байна.
Мөн Ковидын үед ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад 500 мянгаас 1 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.
Энэ үеэр “Эмч, эмнэлгийн мэргэжилтний онол практикийн бага хурал”-ын шилдгүүд болох Лүн сумын ЭМТ-ийн эрхлэгч Б.Саруул, Алтанбулаг сумын ЭМТ-ийн эрхлэгч Л.Алтанхуяг, Заамар сумын ЭМТ-ийн эрхлэгч Ч.Баярсайхан болон АНЭ-ийн Мэс заслын тасгийн Б.Тогтохбаяр ахлагчтай хамт олон, АНЭ-ийн Хүүхдийн тасгийн их эмч Д.Бадралгомбо, АНЭ-ийн Төрөх тасгийн их эмч С.Төгсбаяр, Нярайн их эмч Г.Цэнд-Аюуш нарын шагналыг гардууллаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%