Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эрх зүйн хөтөч нар цахим сургалтад хамрагдлаа

2021-05-28

Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс ,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс,  аймгийн Насан туршийн боловсрол төв хамтран иргэдэд эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий Эрх зүйн хөтөч болон аймгийн сургалт сурталчилгааны багийн гишүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, зөвлөмж өгөх, ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор  цахим сургалтыг  2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. 
Тус сургалтаар  "Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын бодлого", "Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх", "Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх"," Нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдол", "Насан туршийн боловсрол төвийн чиг үүрэг, иргэдэд сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах " зэрэг  сэдвүүдээр зохион байгуулагч байгууллагуудын албан хаагчид эрх зүйн хөтөч нарт мэдээлэл өглөө. 
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 5 жилийн (2018-2023 он хүртэл) хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан.
Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилго нь нийт иргэдэд эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэх замаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэх чадварыг нэмэгдүүлж, хүн амын эрх зүйн боловсролын эрэлт хэрэгцээг хангах тогтолцоог бүрдүүлэх явдал юм.
Орон нутгийн түвшинд 2020-2021 онд төрийн болон төрийн бус байгууллагууд цахим технологи ашиглан иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж болох олон санаачлагыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, цахим хууль зүйн туслалцаа, цахим өмгөөлөл, цахим нээлттэй хаалганы өдөрлөг зэрэг олон арга технологиор мэдээллийг тасралтгүй хүргэж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%